Friday, 05.03.2024, 1:40 AM
Welcome Guest | RSS

WWW.DL4ALLMN.UCOZ.COM

Site menu
Our poll
Rate my site
Total of answers: 1
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Login form

Main » 2012 » June » 20 » Ч
3:30 PM
Ч



МЭРГЭН УНШИГЧ ТАНАА ӨРГӨН АЙЛТГАХ ИНУ

 

Түмнээ толилуулан буй "Мунхагийн харанхуйг гийгүүлэгч билгийн зул" хэмээх энэхүү судар олон түмнээ Чойжид дагины тууж хэмээн алдаршсан эртний гайхамшигт нэгэн уран зохиол билээ. Энэ туужид Чойжид гэдэг бүсгүй гучин зургаахан насандаа бие барж авралт лам багш нарын айлдан соёрхсон номын ач буянаар сүнс нь зуурдын зовлонг эдлэлгүйгээр туулан өнгөрч эрлэгийн газар очиж улмаар эрлэг номун хаантай нүүр учран ярилцсан буюу түүний зарлигаар тамын орнуудыг нүдээр үзэж бүтээсэн уран нарийн зохимжтой хойт нас, нүгэл буяны тухай гайхамшигт тууж бүтээл юм.

Монгол хүн шашны энэрэнгүй ёс, их нигүүлсэгч чанарыг өөрийн уламжлалт заншилдаа таацуулан хэвшил болгон шингээж, хүн хүндээ байтугай адгуус амьтан уулс ус, газар шороондоо муу үйл, ааш араншин гаргахыг цээрлэн тэвчих ёсон эцэг эхээс үр хүүхдүүдэд, настан буурлуудаас хойч үеийнхэнд сайн үлгэр дууриал болон өргөн хүндэтгэлтэйгээр уламжлагдан ирсэн өнө эртний түүхтэй билээ. Гэвч сүүлийн хагас зуу гаруй жилийн дотор монголчууд бидэнд буян энэрэл үгүйлэгдэж, нүгэл хилэнц аривжсаныг амаар эс өгүүлж чадан зөвхөн ханцуй дотроо залбирдаг байлаа. Их номч билгүүн ухаан авъяас төгөлдөр Цэндийн Дамдинсүрэн гуай зуун билэг хэмээх их хөлгөн ном бүтээхдээ бурхан шашны холбоо бүхий зарим нэгэн зохиол бүтээл оруулсан боловч энэхүү Чойжид дагины туужийг түүндээ багтаан оруулж чадаагүй нь тухайн цагийн аясад захирагдан нухчин дарагдсаных билээ. Их зохиолч Дашдоржийн Нацагдорж Герман улсын нэгэн эрдэмтэн багшдаа эл алдарт туужийг бэлэг болгож явуулсны улмаас дотоод яаманд есөн удаа байцаагдсан гэлцдэг. Их зохиолч энэхүү гайхамшигт судрыг зориуд сонгон бэлэглэсэн нь уран нарийн зохиомж адал сонирхолтойг харгалзахын сацуу бас буяны үйлийг бодолцсон болов уу? Өнөө буяны үйл үнэний үрийг дээдлэн нээсэн өөрчлөлт шинэчлэлтийн сайн цагт энэ гайхамшигт учрыг хэвлэн нийтлэх боломж нээгдлээ. 






Views: 955 | Added by: suren | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
ЦАГ
ӨНӨ МӨНХ ОРОН
Search
КАЛИНДАРЬ
«  June 2012  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ЧАТ

Copyright MyCorp © 2024
Free web hostinguCoz